Дүйцүүлэх албанд орсон иргэд мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-06-08 17:54:25

Завхан/МОНЦАМЭ/. Завханд 2018 оны I ээлжийн цэрэг татлагын комиссын үзлэгээр орж дүйцүүлэх албанд орох хүсэлт гаргасан иргэдийг “Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах журам”-д нийцүүлэн элсүүлэн авч алба хаах тухай гэрээ байгуулан цэргийн анхан шатны бэлтгэл сургалтад хамрагджээ.
Сургалтад Завханы Алдархаан, Асгат, Баянхайрхан, Баянтэс, Дөрвөлжин гэхчлэн 18 сумын иргэд хамрагджээ. Дүйцүүлэх албанд орж алба хааж буй 30 иргэн энэ үеэр Улиастай сумын Жаргалант багийн нутаг дэвсгэр Чигэстэй голын хөвөөнд 6000 мод тарих ажлыг хийжээ. Дашрамд 2018 оны I ээлжийн цэрэг татлагын комиссын үзлэгээр орж дүйцүүлэх албанд орох хүсэлт гаргасан иргэдээс Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Тооны дээд хязгаар, мөнгөн төлбөрийн хэмжээ тогтоох” тухай 79 дүгээр тогтоолоор батлагдсан хяналтын тоонд багтаан Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 80 дугаар тогтоолоор батлагдсан “Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах журам”-д нийцүүлэн элсүүлэн авч алба хаах тухай гэрээг байгуулсан байна.  

Б.Мягмарсүрэн 

 


Холбоотой мэдээ