Хөлөнбуйр суманд сүү боловсруулах цех байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд сүү боловсруулах цех байгуулжээ. Энэхүү цех нь өдөрт нэг тн хүртэлх хэмжээтэй сүү боловсруулан, сум орон нутгийн иргэдээ төрөл бүрийн цагаан идээгээр хангах юм.
Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагаас хамтран хэрэгжүүлж буй Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх төслөөс 10 сая төгрөгийн санхүүжилтээр энэхүү цехийг байгуулсан байна. Энэ сарын 11-ний өдөр сүү боловсруулах тоног төхөөрөмжийг тус сумын “Сүүн цацал” бүлэгт хүлээлгэн өгчээ.
Энэ үеэр Сүү үйлдвэрлэлийн төвийн тэргүүн, сургагч багш Г.Оюундэлгэр тус бүлгийн гишүүдэд тоног төхөөрөмжтэй хэрхэн харьцах, сүү боловсруулах арга зүйн талаар сургалт явуулжээ.
Энэ үеэр Сүү үйлдвэрлэлийн төвийн тэргүүн, сургагч багш Г.Оюундэлгэр тус бүлгийн гишүүдэд тоног төхөөрөмжтэй хэрхэн харьцах, сүү боловсруулах арга зүйн талаар сургалт явуулжээ.
Д.Дэлгэрмаа