Нийслэлд 15 сургууль, цэцэрлэг ашиглалтад оруулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд 2025-2026 оны хичээлийн шинэ жилд сургууль, цэцэрлэгийн 70 гаруй цогцолбор барина.
Мөн энэ онд нийслэлийн боловсролын салбарт барилга байгууламжийн 139 төсөл хэрэгжүүлж байна. 2025-2026 оны хичээлийн шинэ жилтэй холбогдуулан урьдчилсан байдлаар нийт 14 мянган хүүхдийн суудалтай 20 гаруй сургууль, 7500 ортой 40 гаруй цэцэрлэг, 3640 хүүхдийн багтаамжтай 10 гаруй бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг барихаар төлөвлөсөн. Өнгөрсөн сарын байдлаар дөрвөн сургууль, зургаан цэцэрлэг, дөрвөн бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, нэг спорт заал, нийт 15 барилга, байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өгчээ. Одоогоор үлдсэн сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгыг барих болон улсын комисст хүлээлгэн өгөх, мэдээлэл нэгтгэх ажил үргэлжилж байна. Энэ жилийн хувьд тус барилгын ажлыг чөлөөлөлсөн газруудад цөөнгүй хийж буй аж.
Нийслэлийн боловсролын салбарт сүүлийн 4 жилд
буюу 2020-2024 онд 114 цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулж, хүүхдийн хүчин чадал
18 850-аар өсжээ. Мөн тухайн жилүүдэд 45
сургуулийн барилга ашиглалтад орж, хүүхдийн хүчин чадал 27658-аар, найман бага
сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга ашиглалтад орж, хүүхдийн хүчин чадал
2,240-өөр нэмсэн байна.