Сураггүй болсон охиныг дөрөв дэх өдрөө хайж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-06-12 16:15:26
Дорнод /МОНЦАМЭ/ .Энэ сарын 8-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн сумын нутаг Мардайн замын ойролцоо газраас хоёр настай охин алга болжээ. Охин ээжтэйгээ малд явж байгаад алга болсон гэж Цагдаагийн газраас мэдээлэв.
Одоогоор эрэн хайх ажил үргэлжилж байна. Эрлийн ажиллагаанд Онцгой байдлын Эрэн хайх аврах анги, хилийн 0132 дугаар анги, Цагдаагийн газрын алба хаагч, орон нутгийн иргэд оролцож байгаа юм. Түүнчлэн Дорнод аймгийн Засаг даргаар ахлуулсан Онцгой комисс газар дээр нь ажиллаж байна.
Өчигдөр өглөөнөөс шөнийн 02.30 цаг хүртэл Баян-Уул, Цайдамын нуур орчмоор 10 км-ийн тойрогт эрэл явуулж, өнөөдрийн байдлаар эрлийн ажиллагааг 05.00 цагаас хийж байна гэж мэдээллээ.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ