Хямд үнэтэй, чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн ихээр худалдаалагдаж байна
Увс /МОНЦАМЭ/. Сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотой хоол хүнсний аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн МХГ-аас хүнсний худалдааны газруудад хяналт шалгалт хийж байна. Аймгийн төвийн ЕБС-иудын ойролцоох болон гэр хороолол дундах хүнсний дэлгүүрүүд хүнсний бүтээгдэхүүнээс гадна хүүхдэд зориулсан хямд үнэтэй, ширхэглэн зардаг, хаяг шошгын зөрчилтэй, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй бүтээгдэхүүнүүд ихээр худалдаалагдаж байгаа аж
2542 өдөр