Удирдах бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах сургалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-09-11 18:40:12
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт ирэх пүрэв, баасан гарагт болох гамшгаас хамгаалах команд штабын сургууль угтаж ОБЕГ тус аймгийн удирдах бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.
ОБЕГ-ын гамшгаас хамгаалах сургалт сурталчилгааны хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Мөнхбат,
-Гамшгаас хамгаалах команд штабын сургууль хийхээр бэлтгэл хангаж урьдчилсан ажил хийгдэж байна. Аймгийн бүхий л түвшний удирдах ажилтнуудын гамшгаас хамгаалах менежментийн мэдлэг, мэдээллийг сайжруулах, мөн алба, аж ахуйн нэгж байгууллага, сум, аймгийн гамшгаас хамгаалах төлөвлөлтийг сайжруулах чиглэлээр арга зүйг нь заасан сургалт хийж байна. Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, аюул тохиолдсон нөхцөлд бэлэн байх, бэлтгэл хангах чиглэлээр мэдлэг дадал олгох, сайжруулах зорилготой явуулж байгаа арга хэмжээ юм гэж ярилаа.
Гамшгаас хамгаалах менежмент, гамшгийн үеийн орон нутгийн удирдлагын харилцан ажиллагаа, байгууллагын гамшгийн эрсдэлийн менежмент, гамшгийн эрсдэлийн үнэлгээний арга зүй, нүүлгэн шилжүүлэлт хийх төлөвлөлт, зохион байгуулалт, олон улсад баримталж буй стандарт сэдвээр явуулсан сургалтад тус аймгийн бүх сумын Засаг дарга, ЗДТГ-ын дарга, Онцгой комиссын гишүүд, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлага, Онцгой байдлын газрын офицeр, алба хаагчид хамрагдлаа.
М.Батжаргал

Холбоотой мэдээ