Хойг хэлбэрийн байршилтай нь Дорнод аймгийн давуу тал юм

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-09-11 18:28:25
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн: “Хойг хэлбэрийн байршилтай нь Дорнод аймгийн хувьд давуу тал” гэв. Тэрээр өнөөдөр Дорнод аймагт эхэлсэн “Зүүн хойд Азийн эдийн засгийн интеграцид Монгол Улс, Дорнод аймгийн хөгжлийн бодлого ба оролцоо, боломж” сэдэвт бодлого боловсруулагч, эрдэмтэн судлаачдын олон улсын хурлыг нээхдээ ийнхүү онцоллоо.
Дорнод аймаг нь байгаль цаг уур, байгалийн нөөцийн давуу талтайгаас гадна газар зүйн байршлын хувьд ОХУ, БНХАУ-ын нутаг руу түрж орсон хэлбэртэй буюу далай тэнгистэй зүйрлэвэл, түрж орсон хойг хэлбэрийн байршилтай гэж хэлж болно. 
Энэхүү олон улсын хурлыг Дорнод аймгийн ЗДТГ, Япон улсын Зүүн хойд Азийн эдийн засгийн судалгааны хүрээлэн, ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Бүсчилсэн хөгжлийн бодлогын судалгааны төв хамтран зохион байгуулж байна. Хуралд Япон улсын Зүүн хойд Азийн эдийн засгийн судалгааны хүрээлэн, БНХАУ, “Их түмэн санаачлага”-ын төлөөлөл оролцож, Монгол Улсын Зүүн бүс, Дорнод аймгийн хөгжлийн хэтийн зорилт, хөгжлийн төлөвлөлтийг Зүүн хойд Азийн эдийн засгийн интеграц, түүний өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагатай уялдуулах, харилцан мэдээлэл солилцож, цаашдын хөгжлийн гарц, шийдэл, хүлээгдэж буй сорилтын талаар санал солилцох юм. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ