Замын-Үүдэд суугаа БНХАУ-ын Ерөнхий Консулын газраас 36 хүүхдэд мөнгөн тусламж үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2018-09-11 14:25:02
Дундговь /МОНЦАМЭ/ БНХАУ-аас Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа Ерөнхий Консулын газраас Дундговь аймгийн амьжиргааны түвшин доогуур, өнчин хэдий ч хичээл, сурлага, урлаг спортоор манлайлагч 36  хүүхдэд тус бүр 500 мянган төгрөгийн мөнгөн дэмжлэг олголоо. 
Энэхүү дэмжлэгийг хөдөөгийн 14 сумаас тус бүр 1 хүүхэд, МСҮТ болон Сайнцагаан сумын 5 сургуулиас 22, нийт 36 хүүхэд гардан авлаа. 
Замын-Үүдийн Ерөнхий Консулын газар болон Дундговь аймгийн хамтын ажиллагааны хүрээнд жил бүр айлчлал, үйл ажиллагаа зохион байгуулагдаг бөгөөд энэ удаа Дэд консул Жан тус аймагт айлчилж байгаа ажээ.
Дэд Консул Жан шинээр томилогдон ажлаа аваад анхны айлчлалаа Дундговь аймгаас эхэлж байгаа ба дээрх сурагчдад мөнгөн дэмжлэг гардуулах ёслолын үеэр “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын авъяаслаг хүүхдүүд тоглолтоо сонирхуулжээ. 
Д.Алтантогос
 
Холбоотой мэдээ