Дорнод аймгийн нутагт 4.5 сая толгой мал өвөлжинө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-09-11 18:00:17
Дорнод /МОНЦАМЭ/. Энэ өвөл Дорнод аймгийн нутагт таван мянга гаруй малчин өрхийн хонин толгойд шилжүүлснээр тооцвол 4.5 сая орчим толгой мал өвөлжинө гэж ХХААГ-аас мэдээллээ. Тус аймгийн хэмжээнд улсын тусгай хэрэгцээний газар, хилийн зурвас газарт 500 малчин өрхийн 234,1 мянган толгой мал оторлохоор тооцож байна.
Аймгийн аюулгүйн нөөцөд өвс 250 тн, тэжээл 50 тн, сумын аюулгүйн нөөцөд өвс 1400 тн, тэжээл 420 тн-ыг бэлтгэхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар аймгийн аюулгүйн нөөцийг 72,6 хувьтай, сумдын аюулгүйн нөөцийг 69,5 хувьтай бэлтгээд байгаа гэв.
Харин аймаг дундын отрын нөөц бэлчээрт хонин толгойд шилжүүлснээр 40 мянган толгой мал отроор өвөлжих боломжтой аж.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ