Охид тулгамдсан асуудлаа ярилцаж, зөвлөмж гаргав
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын таван сургуулийн ахлах ангийн 100 гаруй сурагчийг хамруулан “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэх ажлыг өнөөдөр зохион байгууллаа. Энэ жил охидын өдрийг тэмдэглэхдээ тэдний эрүүл мэнд тэр дундаа нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрх, үүргийнх нь талаар мэдээлэл өгч, өөрсдөөр нь охидын эрх хаана, хэрхэн зөрчигддөг тухай жагсаалт гаргаж, түүнээс гарах арга замынх нь талаар ярилцсанаараа онцлог байлаа.
1994 өдөр