Гамшгийн эрсдлийг бууруулах бүсийн сургалт болж байна
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ОБГ-т “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ, баримт бичгийг орон нутагт хэрэгжүүлэх нь” сэдэвт баруун бүсийн сургалт зохион байгуулагдаж байна. Сургалтыг ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Б.Баянмөнх, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын сургалтын төвийн хөтөлбөрийн ажилтан Ана Кристина Торланд, ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Базаррагчаа нар удирдан явуулж байна.
2007 өдөр