Гол, нуурын мөсөнд цөмөрч осолдох аюулаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын
газраас гол, нуурын мөсөнд цөмөрч осолдох аюулаас урьдчилан
сэргийлэхийг ард иргэддээ
анхааруулж байна.
Сэлэнгэ аймгийн ихэнх гол, мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч гол нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа аж. Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй, цөмрөх эрсдэл өндөр байгаа гэнэ. Иймээс иргэд цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг аймгийн ОБГ-аас анхаарууллаа.
