2017 оны төсвийн гүйцэтгэлийг хангалтгүй гэж дүгнэв

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-12-04 17:24:50

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит X хуралдаанаар 2017, 2018 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцлээ. Улмаар 2017 оны төсвийн гүйцэтгэлд хангалтгүй, 2018 оны төсвийн гүйцэтгэлд хангалттай гэсэн үнэлгээг төлөөлөгчид өгөв.

Улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан 2017 оны төсөв батлагдахаасаа эхлээд зарцуулагдаж дуусах хүртлээ бүгд хууль бус байсан гэдгийг АН-ын төлөөлөгчид тодотгов. Тухайн төсвийн гүйцэтгэл болон зарцуулалт байхгүй учир хангалтгүй гэж дүгнэх үндэслэл болов. Харин МАН-ын бүлгийн зүгээс тухайн үед төсөв батлахаас өөр арга байгаагүй. Хэрэв төсвөө батлаагүй бол аймаг орон нутгийн ажил зогсонги байдалд орж, төрийн албан хаагчид цалин тэтгэвэрээ авч чадахгүй нөхцөл байдал үүсч эхэлж байсан гэдгийг хэллээ.

2018 оны төсвийн орлого зарлага тэнцсэн, цаашлаад зарцуулалт тодорхой байгаа учир төлөөлөгчдийн олонхын саналаар хангалттай гэж дүгнэлээ.

Цаашид санхүүгийн сахилга батыг сайтар сахих, орон нутгийн төсвийн зарцуулалтыг үр дүнтэй байлгах тал дээр онцгойлон анхаарч ажиллахыг ИТХ дахь АН-ын бүлгээс аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатарт санууллаа.

Холбоотой мэдээ