Гиваан баатрын талбайг тохижууллаа

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-12-11 10:01:26

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын 11 дүгээр багт орших Гиваан баатрын талбайн тохижилтын ажил дууссан байна. Тус ажлыг улсын төсвийн 280 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Кунгсхолм MGL" компани хийж гүйцэтгэн өнөөдөр улсын комисст шалгууллаа.

Ингэснээр орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн сагсны талбай, хүүхдийн тоглоомын талбай, тайз, усан оргилуур, амралт зугаалгын талбай гэсэн хэсгээс бүрдсэн томоохон цогцолбор бий болоод байна. Гиваан баатрын талбай ийнхүү ашиглалтад орсноор хүүхэд залуус амрах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх таатай орчин бүрдэж байгаа аж. Тус цогцолборын сагсны талбай нь зориулалт бүхий шалтай, олон улсын 3x3 стандартын талбайгаар хийжээ. Мөн тайзны хэсэг нь тоног төхөөрөмж холбогдох цахилгаан эх үүсвэртэй, гадна талбайн арга хэмжээ уулзалт өдөрлөг зохион байгуулах боломж нөхцөлийг бүрдүүлсэн байна. Түүнчлэн иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн утас цэнэглэх бүхээгийг талбайд байршуулан тохижуулсан байна.

Холбоотой мэдээ