Байгууллагуудын теле камерт хяналт шалгалт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-12-11 10:09:52

Увс /МОНЦАМЭ/. ГХУСАЗСЗ-өөс хууль хяналтын байгууллагуудтай хамтран гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Теле камерын хяналт шалгалт” арга хэмжээг зохион байгуулж байна. Тус арга хэмжээний хүрээнд аймгийн төвийн байгууллага, аж ахуйн нэгжийн дотно, гаднах камержуулалтын стандарт шаардлага хангаж байгаа эсэхэд дүгнэлт гаргаж байгаа аж. Мөн энэ хүрээнд шаардлага хангаагүй камержуулалтай байгууллага, аж ахуйн нэгжид хугацаатай мэдэгдэл өгч үр дүнг нь тооцож ажиллах юм байна.

Аймгийн төрийн болон хувийн хэвшлийн ихэнх байгууллага бүгд теле камертай болсон бөгөөд хамгийн гол нь эдгээр камерүүд байнгын ажиллаж байгаа эсэх нь эргэлзээтэй байдаг аж.

 

Холбоотой мэдээ