2020 оны улсын аваргад оролцох өсвөрийн самбочид тодорлоо

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-12-10 21:26:09

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн 2020 оны аварга шалгаруулах самбо бөхийн тэмцээн энэ сарын 6-8-ны өдрүүдэд аймгийн Биеийн тамир спортын ордонд боллоо.

Тэмцээнд 13 байгууллагын 220 гаруй өсвөрийн самбочид оролцож, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ. Тэмцээний өмнө тамирчид өөр хоорондоо туршлага солилцож, хамтарсан бэлтгэл хийсэн нь энэ удаагийн онцлог үйл ажиллагаа болсон байна. 2020 оны өсвөр үеийн УАШТ-д оролцох баг тамирчдаа сонгон шалгаруулж, шинэ залуу тамирчдыг нээх зорилгоор энэхүү тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд 2002-2005, 2006-2008, 2009-ээс насны ангилалд явуулж, аваргуудаа тодруулжээ. Ингээд тэмцээний эрэгтэй, эмэгтэй багийн дүнгээр “Шинэбадрах дожо” дэвжээ хоёуланд нь аваргалж, Сэлэнгэ аймгийн БТСГ, Сант сумын эрэгтэй, мөн Сант, Баянгол сумын эмэгтэй өсвөрийн самбочид удаалж, багаараа мөнгө, хүрэл медаль хүртсэн байна.

Уг тэмцээнийг Сэлэнгэ аймгийн самбо бөхийн холбоо, Сэлэнгэ аймгийн БТСГ хамтран зохион байгуулжээ. Мөн аймгийн БТСГ, самбо бөхийн холбоо хамтран энэ онд Буриад улсын гавьяат дасгалжуулагч Л.Зандангийн нэрэмжит 2019 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Сүхбаатар хотноо амжилттай зохион байгуулсан юм.

Холбоотой мэдээ