Сэлэнгэ аймгийн 2020 оны төсвийн орлогыг 18.249.000.0 төгрөгөөр баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-12-10 21:50:41

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Энэ сарын 04-ний өдөр хуралдсан Сэлэнгэ аймгийн ИТХ-ын ээлжит XVII хуралдаанаар аймгийн 2020 оны төсвийн төслийг хэлэлцэн ирэх оны төсвийн орлогыг 18.249.000.0 мянган төгрөгөөр, зарлагыг 9.934.038.5 мянган төгрөгөөр баталсан байна.

Мөн хуралдаанаар төсвийн тухай хуулийн 42.2-т заасны дагуу төсөвтөө зохицуулалт хийж ажиллахыг аймгийн Засаг даргад, төсвийн бүрдүүлэлт зарцуулалтад байнгын хяналт тавьж, төсвийн хуримтлагдсан өр, авлагыг бууруулж, шинээр үүсгэхгүй ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болголоо. Энэхүү хуралдаанд Монгол Улсын Засгийн газар, Сангийн яамнаас баримталж буй төсөв санхүүгийн бодлогод нийцүүлэн аймгийн 2020 оны төсвийн төслийг аймгийн Засаг дарга Ш.Оргил танилцуулсан юм. Тэрээр:“2020 онд татварын хуулийн шинэчлэлийг хэрэгжүүлэх томоохон үүрэг, оролцоо бид бүгдэд ногдож байна. Монгол Улсын эдийн засгийн байдал тогтворжиж, төсвийн орлого бүрдүүлэлт сайжирч, Монгол Улсын төсөвт ашигтай гарсан урамтай сайхан он жилүүдийг бид үдлээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын бодлогын хүрээнд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтыг аймагт орон нутагтаа татан ажиллалаа. Ирэх онд улсын төсвөөс 86.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий бүтээн байгуулалтын ажил тус аймагт хийхээр төлөвлөгдсөн” хэмээн хэллээ.

 

 

Холбоотой мэдээ