“Увс түншлэл-2018” үзэсгэлэн худалдааны шилдгүүд шалгарав
Увс /МОНЦАМЭ/. “Увс түншлэл-2018” үзэсгэлэн худалдаа Б.Гиваан баатарын талбайд болж, шилдгүүдээ шалгарууллаа. Үзэсгэлэн худалдааны сүү, сүүн бүтээгдэхүүний төрөлд Зүүнговь сумын “Ногоон худаг” хоршоо, Зүүнговь сумын иргэн Х.Цэцэгмаа, гурил, гурилан бүтээгдэхүүний төрөлд Цагаанхайрхан сумын “Оч Заяа” ХХК, төмс, хүнсний ногооны бүтээгдэхүүний төрөлд Улаангом сумын IV багийн ногоочин Г.Оюунгэрэл, жимс, жимсгэнэ, үр, суулгацын төрөлд Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Увс салбар тус тус тэргүүлэв.
1989 өдөр