Хогийн цэг дээрээс малын гүзээ түүн ачуулж байжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. 2019 оны 10 дугаар сар 28-нд аймгийн МХГ-т “аймгийн
төвийн хогийн цэг дээрээс малын гүзээ түүж, тээвэрлэж байна” гэсэн мэдээлэл
ирсэний дагуу тус газраас шалгалт хийжээ.
Шалгалтаар тус аймгийн гаралтай, иргэн Б хогийн цэг
дээрээс хаягдсан малын гүзээг түүж,
Улаанбаатар хот руу тээвэрлэж байсан нь тогтоогдсон тул холбогдох хуулийн дагуу
цагдаагийн байгууллагад шилжүүлээд байгаа ажээ.
Тиймээс МХГ-аас хувь хүний гар дээрээс, гарал үүсэл нь
тодорхойгүй, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг ард
иргэдэд сэрэмжлүүлээд байна.