Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч Говь-Алтай аймагт ажиллаж байна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2019-10-30 11:13:51

Говь-Алтай /МОНЦАМЭ/ "Орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх" зорилгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал тэргүүтэй ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажиллаж байна.


Ажлын хэсгийнхэн аравдугаар сарын 28-30-ны өдөр тус аймагт ажиллах бөгөөд эхний өдөр орон нутгийн удирдлагуудтай уулзан эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

Түүнчлэн аравдугаар сарын 29-нд Төгрөг, Шарга суманд, 30-нд Тайшир, Дэлгэр суманд ажиллан хөдөөгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хэрхэн хүрч байгаа, салбарын бодлого хэрэгжилттэй танилцах ажээ.

Холбоотой мэдээ