"Сайнцагаан" нутгийн хосолмол ашиг шимт хонины хянан магадлагааг хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-10-29 17:51:21
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн "Сайнцагаан" нутгийн хосолмол /мах-ноос-өөх/ ашиг шимт хонийг омог болгон баталгаажуулах ажлын хүрээнд ХХААХҮЯ-ны ажлын хэсэг намрын хянан магадлагааны ажлаар тус суманд ажиллалаа.

Ажлын хэсэгт ХХААХҮЯ-ны Мал үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батсүрэн, Монгол Улсын зөвлөх мал зүйч, доктор Н.Сүхээ, МХЕГ-ын Мал үржлийн хяналтын улсын ахлах байцаагч доктор, дэд профессор Д.Батмөнх, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн их эмч Л.Мөнхжаргал, ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн багш, доктор Г.Энхманлай зэрэг судлаач, мэргэжилтнүүдээс бүрдсэн баг Далай багийн малчин Ц.Жаргалсайхан, Ц.Дашзэгвэ, О.Баттөмөр нарын суурь болон шинээр байгуулсан мал үржлийн нэгжийн хуцан хургийн суурьт ажилласан байна.

Ажлын хэсгээс дээрх ашиг шимт хонины биеийн тарга хүч, жингийн нэмэгдэл зэрэгт хэмжилт хийж, малын намрын эд, эрхтэний гарцын судалгаа, мах, өөхний шинжилгээний дээжийг авчээ.

Холбоотой мэдээ