Үнэн бодит мэдээлэл өгсөн иргэнд мөнгөн урамшуулал олгоно гэв
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжаар
ИТХ-ын дарга Г.Бямбаа, Засаг дарга Ш.Оргил, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа болон
холбогдох хэлтэс агентлаг, газрын дарга нараар ахлуулсан ажлын хэсгүүд сумдад
ажиллалаа. Ажлын хэсгийнхэн долоон бүлэг болон сумдад ажиллахдаа короновирусээс урьдчилан
сэргийлэх тал дээр авч хэрэгжүүлж байгаа ажил арга хэмжээ, бодит нөхцөл байдал,
сумдын онцгой комиссын бэлтгэл бэлэн байдлыг газар дээр нь шалгаж, заавар,
зөвлөгөөг өгсөн байна. Аймгийн Засаг
дарга Ш.Оргил тэргүүтэй ажлын хэсгийнхэн Ерөө суманд ажиллаж, сумын
онцгой комисс болон Эрүүл мэндийн төвийн нийт ажилчидтай уулзсан аж.
1968 өдөр