Хүчтэй салхи шуурганаас сэрэмжлүүллээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-05-14 19:01:10

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс цаг агаарын аюултай үзэгдэл, хүчтэй салхи шуурганаас сэрэмжлүүлэх мэдээ ирүүллээ.


Тодруулбал, маргааш буюу тавдугаар сарын 15-нд Есөнбулаг, Тонхил, Бугат, Баянтоорой, Ажбогд, Дарви, Дэлгэр, Төгрөг, Цогт, Цээл, Чандмана, Шарга, Эрдэнэ, Гуулин сумын нутгаар салхи баруунаас секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Иймд малчид, тээвэрчид, ард иргэдийг гэр орон сууцаа бэхлэх, аян замд гарахаас зайлсхийх, зайлшгүй аян замд гарах шаардлагатай үед техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж аюулгүй байдлаа хангах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, малаа аль болох бэлчээхгүй байх зэргээр амь нас, эд хөрөнгөө хамгаалах арга хэмжээ авахыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.


Холбоотой мэдээ