Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар шороон шуургатай

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-05-14 17:44:00

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ сарын 15-нд хээр тал, говийн нутгаар салхи баруун хойноос 18-20м/с хүрч ширүүсэхийг Баянхонгор аймгийн УЦУОША-наас анхаарууллаа. Мөн зарим үед 24м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурах юм байна.

17-нд уулархаг нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи 14-нд говийн нутгаар, 15, 17-нд ихэнх нутгаар шороон шуурга шуурна, бусад хугацаанд 5-10м/с.

Цаашдаа дулаарч хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус, хээр талын нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 17-22 градус, говийн нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус, Эхийнголын Баянбүрд орчмоор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

Холбоотой мэдээ