Мал төллөлт 70 гаруй хувьтай байна

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-05-14 18:16:03

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн 20 сумын 103 багийн 12 мянган малчин өрхөд 4.6 сая /хонин толгойд шилжүүлснээр 5.9 сая/ толгой мал өвөлжиж, хаваржиж байна. 

Аймгийн хэмжээнд хоёр сая шахам хээлтэгчээс 1.4 сая буюу 70 гаруй хувь нь төллөөд байгаа юм. Төллөсөн малын 1.3 сая гаруй нь бог мал бөгөөд 60 мянга шахам нь бод мал.

Том малын зүй бус хорогдлоор 13.353 мал хорогдоод байгаагаас хээлтүүлэгч 94, өвчнөөр хорогдсон мал 66, хээлтэгч 2071 байна. Энэ хорогдол нь нийт малын 0.28 хувь юм байна.

Холбоотой мэдээ