БСШУСЯ-наас ханиад томуу нэмэгдсэн 8 аймгийн сургуулийн үйл ажиллагааг түр зогсоолоо
лаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаа найман аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг сунгах тушаал гаргаад байна. Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Увс, Ховд гэсэн найман аймгаас томуугийн дэгдэлттэй холбогдуулан ЕБС-ын сурагчдын амралтыг сунгах хүсэлт ирүүлснийг ийнхүү шийдвэрлэжээ.
1926 өдөр