Монголын хүүхдийн төв номын сан Тайванийн уран зохиол, танин мэдэхүйн номоор баяжлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-09-16 16:43:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хүүхдийн төв номын санд монголын хүүхэд багачуудад зориулан Тайванийн төв номын сангаас хятад хэл сурахад хувь нэмэр болохуйц уран зохиолын болон танин мэдэхүйн 136 ном бэлэглэлээ.


Тус байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд бэлэглэсэн номын ихэнх нь олон улсын номын үзэсгэлэнгээс шагнал хүртсэн бүтээлүүд юм.

Монголын хүүхдийн төв номын сангийн захирал Д.Оюунбат  хэлэхдээ, Тайванийн төв номын сангаас хүүхдийн ном тогтмол бэлэглэдэгт талархал дэвшүүлээд нийт 2000 орчим ном бэлэглэсэн нь Монгол уншигч хүүхдийн оюун санааг нээн тэлж, ном унших дадлыг төлөвшүүлэхэд тус болж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.

Тайванийн төв номын сангийн захирал хатагтай Зөн Шусиэн: Хятад хэлээр хэвлэсэн номуудыг хятад хэл сурч байгаа сурагчид унших боломжтойгоос гадна Тайванийн соёл, урлаг, нийгэм, ёс заншил зэрэг олон талаар ойлголт авах боломжтой юм.

Тайваниас Монголд суугаа дэд төлөөлөгч Жой Янь: Орчин үеийн дижитал эрин үед Монгол Улс аанай ном унших уламжлалт соёлоо хадгалж, номын санд байнга олон уншигч байх нь харагддаг. Тайваниас бэлэглэсэн эдгээр сайн номыг цаашдаа олон уншигч хүүхдүүд уншаасай гэж хүсч байна.


Холбоотой мэдээ