“Байгаль орчны булан” аяны шилдгүүдийг 500 мянгаас 2 сая хүртэл төгрөгөөр урамшуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-09-17 11:50:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Нийслэлийн Боловсролын газар хамтран “Байгаль орчны шилдэг булан” байгуулах аянг ЕБС-иудын дунд зарлаад байна.

“Цэвэр агаар Цээж дүүрэн амьсгал” уриатай уг аянг нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн гэр хорооллын нутаг дэвсгэрт байрлах сургуулиудын дунд есдүгээр сарын 1-нээс 12-р сарын 15-ны хооронд зохион байгуулж байна.


Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад экологийн боловсрол олгон зөв хандлагыг төлөвшүүлэх, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, сургуульд байгалийн орчинг бүрдүүлэх, эцэг эх, сурагчдын байгаль орчны талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилготой  уг аяны  шилдэг булан байгуулсан сургуулиудыг 500 мянгаас 2 сая төгрөгөөр урамшуулах юм байна.

Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос ЕБС-иудын ажилтнууд, сурагчид, сургуулиудын эко клубийн гишүүдийг аянд идэвхтэй оролцохыг уриаллаа.

Холбоотой мэдээ