adiyakhuu@montsame.mn
2024-04-20 04:32:39
Москва-80: Улс төр, спорт холилдсоноор Аргентины тамирчид хохирсон нь
Одоогоос 40 жилийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Картер спорт, улс төр хоёрыг хольж хутгах “огцом алхам” хийж, өөрийн улсын болон гадаадын тамирчдад хандан Москвагийн Олимпын тоглолтод оролцохгүй байхыг уриалжээ. Энэ нь ЗХУ цэргээ Афганистанд оруулсантай холбоотой шийдвэр байлаа. Тамирчдынхаа хүсэл зорилгыг эс хайхран 65 улсын эрх баригчид Картерын бойкотыг дэмжсэн нь 1980 онд дэлхий даяар АНУ-ын нөлөө асар их байсныг харуулж байна. Өнөөдрийн өндөрлөгөөс харвал дээрх уриалга нь хоёр нүүр гаргасан гутамшигт шийдвэр байжээ гэж бодогдоно. Картерын санаачилсан бойкотод Зөвлөлтийн дэглэмээс долоон дор дарангуйлагч дэглэмүүд нэгдсэн тухай,  дээрх 65 улсын 50 нь хүчинд автан Москвагийн Олимпиадад оролцоогүй тухай Аргентины “Сlarin” сонинд  сэтгүүлч Лусиана Арангис-ын бичсэн нийтлэлийг орчуулан хүргэе.
1466 өдөр
Монголын эдийн засаг 2020 онд: Коронавирусний нөлөөлөл ба бусад эрсдэл
Коронавирусний цар тахлаас үүдэн дэлхийн эдийн засагт хүндрэл үүснэ гэдэг нь нэгэнт тодорхой болж, тэр ч байтугай сүүлийн 100 жилд тохиогоогүй ноцтой хямрал дэгдэнэ гэсэн түгшүүрт мэдээлэл тархаад байна. 2020 оны нэгдүгээр сарын сүүлчээс нөхцөл байдал огцом өөрчлөгдөж, коронавирусний халдвар нь дэлхийн эдийн засагт шинэ эрсдэл, шинэ сорилт болж гарч ирснээр эдийн засаг богино хугацаанд сэргэнэ гэсэн найдлага өдрөөс өдөрт сарнин замхарсаар... Болзошгүй их уналтаас сэргийлэхийн тулд улс орнуудын бодлого тодорхойлогчид шуурхай ажиллаж, гуравдугаар сарын дундуур л гэхэд нийт 30 гаруй улсын төв банк бодлогын хүүгээ бууруулах шийдвэр гаргав. Тэдгээрийн дотор Монголбанк бодлогын хүүгээ нэг нэгж хувиар, банкуудын заавал байлгах нөөцийг хоёр пунктээр бууруулахаар шийдвэрлэлээ. 
1488 өдөр