Иргэдээс бие бялдрын хөгжил тодорхойлох судалгаа авна
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 2.2.1 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо, Биеийн тамир, спортын улсын хороо хамтран иргэдээс бие бялдрын ерөнхий хөгжил, хөдөлгөөний идэвхийг тодорхойлох судалгааг маргаашаас эхлэн улсын хэмжээнд 14 хоногийн турш зохион байгуулахаар болжээ.
695 өдөр