Хүүхдийн мөнгийг энэ сарын 21-нд олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Арваннэгдүгээр сарын тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь гарчээ. 12 төрлийн нийгмийн халамжаас ахмадуудын тэтгэвэр, асаргааны тэтгэмж, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөнгөлөлт, хүнсний талоныг энэ сарын 13-наас өгөх хуваарьтай байна.
Харин хүүхэд бүрд олгодог 100 мянган төгрөг болон өрх толгойлсон олон хүүхэдтэй эцэг, эхийн тэтгэмжийг энэ сарын 21-нд олгох юм.
Тэгвэл олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг энэ сарын 23-нд олгоно хэмээн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ.