Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад хотыг холбосон авто замын эвдрэлийг засч эхэлнэ
Дундговь /МОНЦАМЭ/. Сүүлийн үед иргэдийн сэтгэлийг
ихээхэн түгшээж, санааг нь зовоож байгаа нэг асуудал бол Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад
хотыг холбосон хатуу хучилттай замын эвдрэл, гэмтэл юм. 2019 онд эдгээр замын
засварын ажилд 1,263,950,000 төгрөгийг баталж, “Авто замын машин механизм” ХХК
засварын ажлыг 2019 оны 4 дүгээр сараас хийхээр төлөвлөсөн байна.
1536 өдөр