Дундговь аймгийн 15 сум ИТХ-ын анхдугаар хуралдаанаа хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-11-05 12:44:12
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн 15 суманд 2020 оны орон нутгийн найм дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанаа зохион байгуулж, ИТХ-ын даргаа сонгож, Засаг дарга нарын нэрийг дэвшүүллээ.

Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар тус аймгийн 15 сумаас есөн суманд Ардчилсан нам, зургаан суманд МАН олонх болсон.

Өмнөх сонгуулийн үр дүнд 2016-2020 онд 12 суманд МАН, Цагаандэлгэр, Гурвансайхан, Өлзийт гурван суманд Ардчилсан нам олонх болж, сумыг удирдсан бол энэ удаад иргэд Ардчилсан намд түлхүү итгэл хүлээлгэжээ.

15 сумын анхдугаар хуралдаанаар Цагаандэлгэр, Эрдэнэдалай суманд ИТХ-ын даргаар өмнөх дарга нар нь улиран сонгогдсон бол бусад 13 суманд шинэ төлөөлөгч нарыг сонгосон байна.

Харин Цагаандэлгэр, Говь-Угтаал, Баянжаргалан, Эрдэнэдалай, Сайхан-Овоо суманд өмнө нь тус сумын Засаг даргаар ажиллаж байсан хүмүүсийг дахин Засаг даргаар томилуулахаар нэрийг нь дэвшүүлсэн бол бусад 10 суманд шинэ хүмүүсийг нэр дэвшүүлээд байгаа ажээ. 

Холбоотой мэдээ