Аймаг, нийслэл, сумын ИТХ-ын 8000 төлөөлөгчийн 60 хувь анх удаа сонгогджээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл, аймаг, сум, орон нутгийн ИТХ-ын 8000 гаруй төлөөлөгчийн мэдлэг чадвар дээшилж, үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн орчин бэхжжээ. УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлсэн “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд дээрх үр дүн гарсан байна. 2017-2021 онд хэрэгжсэн уг төсөл өчигдөр хаалтын хурлаа цахимаар хийж, төслийн үр дүнгээ хэлэлцсэн юм.
1457 өдөр