НИТХ-ын ээлжит VII хуралдаан маргааш болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын ээлжит VII хуралдаан маргааш болно. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын “Нийслэл Улаанбаатар хотын талаар авах зарим арга хэмжээний тухай” 2021 оны 146 дугаар тогтоолын тухай танилцуулгыг сонсоно. Мөн:
- Дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт батлах тухай,
- Нийслэлийн ИТХ, Улаанбаатар хотын Худалдааны танхим хамтран “Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо” байгуулах санал дэмжих тухай болон Тогтоолд өөрчлөлт оруулах тухай гэсэн 4 асуудлыг хэлэлцүүлэхээр Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлэжээ.
"Ковид-19" цар тахлаас сэргийлэх онцгой дэглэмийг баримтлан хуралдааныг цахимаар явуулна.