Оросын жүдочид ДАШТ-ий хоёрдугаар байрт шалгарлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА, 2025 оны зургаадугаар сарын 21 /РИА Новости/. Өчигдөр Унгарын нийслэл Будапешт хотноо болж өнгөрсөн жүдогийн ДАШТ-д Оросын шигшээ баг медалийн тоогоор хоёрдугаар байрт шалгарлаа.
Уг тэмцээнд Тимур Арбузов /-81кг/, Матвей Каниковский /-100кг/, Инал
Тасоев /+100кг/ нар аваргалсан бол Аюб Блиев /-60кг/, Арман Адамян /-100кг/ нар
хүрэл медаль хүртэв.
Ийнхүү Оросын жүдочид 1965 онд ДАШТ-д
анх удаа оролцсоноосоо хойш түүхэн дээд амжилтыг үзүүллээ.
Өмнө нь тэд 2001 оны ДАШТ-д 3 алтан медаль хүртсэн нь хамгийн өндөр амжилт байв.
Харин холимог багийн тэмцээнд
Оросын жүдочид шөвгийн наймд Францын багт ялагдсанаар медальгүй хоцорлоо.
Энэ удаагийн тэмцээнд багийн
дүнгээр Японы жүдочид нийт 6 алт, 4 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэнээр илт
давамгай түрүүллээ.
Олон улсын жүдогийн холбооны /IJF/
шийдвэрээр Оросын тамирчид тус холбооны далбаан дор бие даасан статустайгаар тэмцээнүүдэд оролцож байгаа
юм.
Медалийн чанар ба тоогоор эхний 10 байранд шалгарсан
багуудыг танилцуулбал:
1. Япон – 6 алт, 4 мөнгө, 5 хүрэл (нийт 15 медаль)
2. ОХУ – 3-0-2 (5)
3. Гүрж – 2-2-1 (5)
4. Итали – 2-0-0 (2)
5. Өмнөд Солонгос – 1-1-3 (5)
6. Франц – 1-1-2 (4)
7. Герман – 0-1-3 (4)
8. Тажикистан – 0-1-3 (4)
9-10. Бразил – 0-1-1 (2)
9-10. Косово – 0-1-1 (2)