Хөдөлгөөнд оролцож явсан машин шатжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-06-28 09:57:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож явсан "Витц Тоёота" машин шатжээ.

Ханбогд хотхоны орчим өгсөх замд шатсан уг машины галыг Хан-Уул дүүргийн гал унтраах 014 ангийн алба хаагчид унтрааж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан бөгөөд хүний амь эрсдээгүй байна. Машинаа бариад явж байтал нь урдаас нь утаа гарч шатсан гэдгийг жолооч нь мэдүүлжээ. Тиймээс жолооч нарыг тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган шалгаж сонор сэрэмжтэй хөдөлгөөнд оролцож байхыг анхааруулж байна. Тухайлбал, зарим жолооч машиндаа стандартын бус том дугуй тавьснаар машины бусад эд анги, биетэй шүргэлцэн улмаар гал гарах эрсдэл үүсдэг байна. 




Холбоотой мэдээ