"Болор цом-38" болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2021-06-26 15:49:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Яруу найргийн "Болор цом" наадам өнөөдөр эхэлж байна. Энэ жилийн наадмын хоёрдугаар шатанд Ж.Алтангэрэл, М.Амархүү, Н.Баасанжав, Д.Базарсад, Ц.Батгэрэл, Б.Баттулга, Т.Баянсан, Г.Бөртэ-Үжин, О.Цэнд-Аюуш, С.Цэвээнлхаазал нарын 30 найрагчийн шүлэг шалгараад байна.

38 дахь жилтэйгээ золгож буй утга уянгын их наадам энэ жил Цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ойтой хамтран зохион байгуулж байна. Ингэхдээ халдварын нөхцөл байдлаас болж үзэгчгүйгээр болж байна. 


Цагдаагийн байгууллага нь 1991 онд цагдаагийн байгууллагын 70 жилийн ойгоор “Цагаан шонхор яруу найргийн наадам”, 2011 онд утга зохиолын бүхий л төрлөөр “Цагаан шонхор” утга зохиолын уралдаан тэмцээн зохион байгуулж байсан, утга уран зохиолыг дэмждэг байгууллагын нэг юм. Тухайлбал, 90 жилийнхээ ойг тохиолдуулан  “Цагаан шонхор” шүлгийн номыг МЗЭ-ийн нэрт зүтгэлтэн яруу найрагч, зохиолч Арлааны Эрдэнэ-Очир эмхэтгэн гаргаж, олны хүртээл болгож байв. 

"Болор цом-38"-ыг энэ сарын 19-нд хийхээр товлож байсан ч халдварын нөхцөл байдлаас болж хойшлуулаад байв. 


Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсны санаачилгаар 1983 оны 12 дугаар сард анхны “Болор цом-1” наадам болж байсан түүхтэй юм.




Холбоотой мэдээ