Сүхбаатар суманд 61 тохиолдол батлагдлаа
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын албан ёсны мэдээгээр сүүлийн 24 цагт 120 сорьцын
PCR шинжилгээгээр аймгийн хэмжээнд 76 эерэг тохиолдол батлагдаж нийт тохиолдол 5070
боллоо. Эдгээр тохиолдлын 61 нь аймгийн төв Сүхбаатар суманд, бусад нь Мандал,
Түнхэл, Сайхан, Сант, Хушаат, Цагааннуур, Шаамар сумдад байна.
1524 өдөр