0-17 насны 65 хүүхэд ковидын халдвар авч эмчлүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймагт сүүлийн 24 цагт 67
эерэг тохиолдол батлагдаж, 27 хүн эдгэрч, гэрийн
тусгаарлалтад шилжсэн байна.
Аймгийн хэмжээнд дэлгэсэн ковидын 12 тасагт 363 батлагдсан тохиолдол, 32 ойрын хавьтал хамт эмчилгээ хяналтад байгаа бол 15 суманд
555 тохиолдол /иргэн/ өрх болон сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлэгдэж байгаа ажээ. Аймгийн ковидын тасагт
жирэмсэн эх зургаа, 0-17 насны 65 хүүхэд, нэн хүнд хоёр, хүнд зургаа, хүндэвтэр
20 тохиолдол тус тус эмчлэгдэж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.