Сэлэнгэ аймагт 153 эерэг тохиолдол батлагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-08-30 20:51:26

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын мэдээллээр сүүлийн 24 цагт 262 сорьцод PCR шинжилгээ хийхэд 153 эерэг тохиолдол батлагдаж, нийт тохиолдол 4927 боллоо.

Сэлэнгэ_аймагт батлагдсан дээрх тохиолдол Сүхбаатар, Алтанбулаг, Баруунбүрэн, Баянгол, Ерөө, Жавхлант, Зүүнбүрэн, Мандал, Хэрх, Түнхэл, Орхон, Орхонтуул, Ррашаант, Сайхан, Номгон, Түшиг, Хүдэр, Хушаат, Цагааннуур, Шаамар, Дулаанхаанд тус тус батлагдсан байна. Эдгээр батлагдсан тохиолдлууд нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, голомттой бүсээс ирсэн, мөн шинж тэмдэг өгч шинжилгээгээр батлагдсан иргэд ажээ. Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 39 хүн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжсэн бол өрх, сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлэгдсэн иргэдээс #13_хүн эдгэрч эрүүл болсон байна. Аймгийн хэмжээнд дэлгэсэн ковидын 11 тасагт 350 батлагдсан тохиолдол, 29 ойрын хавьтлын хамт эмчилгээ хяналтад байна. Мөн 15 суманд 558 тохиолдол өрх болон сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлэгдэж байгаа аж. Ковидын тасагт эмчлэгдэж байгаа иргэдээс жирэмсэн эх зургаа, 0-17 насны 56 хүүхэд, нэн хүнд хоёр, хүнд тав, хүндэвтэр 14 тохиолдол тус тус эмчлэгдэж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ