Сэлэнгэ аймагт 113 тохиолдол шинээр батлагдсан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-09-03 20:19:30

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын албан ёсны мэдээллээр сүүлийн 24 цагт 268 сорьцод хийсэн PCR шинжилгээгээр 113 тохиолдол батлагдсан байна. Эдгээрийн 69 нь аймгийн төв Сүхбаатар суманд батлагдаж, нийт тохиолдол 1506 боллоо. Бусад тохиолдлууд нь Баянгол, Ерөө, Бугант, Жавхлант, Зүүнбүрэн, Мандал сумдад байна.

Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 38 хүн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжсэн бол өрх, сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлэгдсэн иргэдээс 37 хүн эдгэрч эрүүл болжээ. Мөн аймгийн хэмжээнд дэлгэсэн ковидын 12 тасагт 395 батлагдсан тохиолдол, 27 ойрын хавьтлын хамт эмчилгээ хяналтад байна. Мөн 15 суманд 619 тохиолдол /иргэн/ өрх болон сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлэгдэж байна. Аймгийн ковидын тасагт жирэмсэн эх 12, 0-17 насны 60 хүүхэд, нэн хүнд нэг, хүнд 13, хүндэвтэр 35 тохиолдол тус тус эмчлэгдэж байна.

Холбоотой мэдээ