Төрийн өмчит компаниуд 2017 онд 880 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын үйл ажиллагаа, амжилт бүтээл, цаашдын зорилтыг олон нийтэд сурталчлан танилцуулах зорилго бүхий "Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018" өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо.
Өдөрлөгт “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Монгол”, “МИАТ”, Улаанбаатар төмөр зам (УБТЗ), Автотээврийн үндэсний төв (АТҮТ) зэрэг 75 компани оролцож байна.

Монгол Улсын Засгийн газар нийгэмд шударга ёсыг бэхжүүлж, төрийн албанд сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах болон эдийн засгийн өсөлтийг хангах томоохон зорилт тавин ажиллаж байгаа гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өдөрлөгийн нээлтийн үеэр дурьдлаа. Тэрбээр, “Ажилгүйдэл, ядуурал, архидалт, гэмт хэрэг бол бидний гол дайсан. Улс орны эдийн засаг доройтож, ард түмний амьдрал дээшлэхгүй байгаагийн гол шалтгаан нь ажлын байргүйгээс үүдэлтэй. Ажилгүй хүн ядуурч, сэтгэлээр унаж, архи хэрэглэн улмаар гэмт хэрэгт холбогдож байгаа. Тиймээс Засгийн газар ажлын байрыг шинээр бий болгоход ихээхэн анхаарлаа хандуулж байна. Үүнд төрийн өмчит аж ахуйн нэгжүүд ихээхэн үүрэг, оролцоотой байгаад би туйлын баяртай байна. 2017 онд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 97 аж ахуйн нэгжийн 70 гаруй хувь нь ашигтай ажилласан. Эдгээр байгууллагууд 7.1 их наяд төгрөгийн орлого олж, 1.7 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэн, 880 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь эдийн засгийн уналтыг зогсоож, өсөлтийг хангахад чухал түлхэц болж байгаа юм. Засгийн газар, МҮХАҮТ хамтран шалгаруулдаг “Монголын ТОП 100 аж ахуйн нэгж”-ийн 18 нь төрийн өмчийн компани байна. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” сүүлийн 18 жилийн турш энэхүү 100 аж ахуйн нэгжийг тэргүүлж байгаа. Бидэнд хамгийн чухал зүйл бол эх орон, ард түмний эрх ашиг. Бие даасан эдийн засагтай улс болон хөгжихийн тулд төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд нягт хамтран ажиллах ёстой” гэлээ.
Мөн өдөрлөгийн үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монголын ТОП 100 аж ахуйн нэгж”-ийг 18 жил тэргүүлсэн “Эрдэнэт үйлдвэр” болон 2018 онд анх удаа энэхүү жагсаалтад багтсан “Дорнод бүсийн эрчим хүчний систем” компанийн хамт олонтой цахимаар холбогдож, мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Мөн үеэр өдөрлөгт оролцож буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзлаа.
“УБТЗ”-ын Хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан орлогч дарга Х.Амгалан: Манай байгууллага Монгол Улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгын хүрээнд тасалбарын үнээ тэр бүр нэмээд байдаггүй. Үүний улмаас жил бүр 30 тэрбум гаруй төгрөгийн алдагдалтай ажилладаг. Ялангуяа зорчигч тээвэр, нүүрс болон барилгын материалын тээврлэлт тогтмол алдагдалтай байгаа. Гэхдээ бид аль болох алдагдлаа бууруулах зорилт тавьж байна. Үүнд транзит тээвэр ихээхэн нөлөө үзүүлж байгаа. Тухайлбал, өнгөрсөн онд 22.8 сая тонн ачаа тээвэрлэсний 3 сая нь транзит тээвэр байна. Энэ жил 25 сая ачаа тээвэрлэхээр төлөвлөж байгаагаас 6 сая нь транзит тээвэрлэл байх болно гэсэн тооцоолол бий.

“МИАТ” компанийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр: Өнгөрсөн онд манай компани 396 тэрбум төгрөгийн борлуулалт хийж 48 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллав. Нийгмийн даатгал болон бусад татварт 18 тэрбум төгрөг төлсөн. Мөн зорчигч тээвэр 22 хувь, ачаа тээвэр 5 хувиар өссөн зэрэг амжилт дүүрэн жил өнгөрсөн. Харин энэ онд Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудал рүү нүүх, дөрвөн агаарын хөлөг шинээр авах зэргээр зардал нэмэгдэх төлөвтэй байгаа. Тиймээс энэ онд үргүй зардлыг бууруулах, нэмэлт ашиг олох боломжуудыг судлана. “МИАТ”-ийг хувьчлах асуудал Засгийн газар болон ЗТХЯ дээр яригдаж байгаа. Манай компани төрийн өмчийнх тул Засгийн газрын бодлого, шийдвэрийг дэмжиж ажиллах болно.

“Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт: 2017 онд “Эрдэнэс Монгол” нэгдэл 1.4 их наяд төгрөгийн борлуулалт хийж, 480 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Энэ бол “Эрдэнэс Таван толгой”-н коксжих нүүрсний эскпорт, Гашуун сухайт боомтын тээврийн эргэлт нэмэгдсэнтэй холбоотой. Харин энэ онд дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх, нүүрс угаах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах, Багануур, Шивээ-Овоогийн уурхайд техникийн шинэчлэл хийх зэрэг олон ажлыг төлөвлөж байна. Мөн Таван толгойн бүлэг ордоос Гашуун сухайт чиглэлд хүнд даацын автозам барих шийдвэр гарсан.

АТҮТ-ийн дэд захирал Х.Баярхүү: Манай байгууллага өнгөрсөн онд 4 тэрбум ашигтай ажилласан. 2017 онд буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тохиргоог солих, ашиглахаа больсон тээврийн хэрэгслийг жагсаалтаас хасах зэрэг олон арга хэмжээг эхлүүлсэн. Сүүлийн 5 жил техникийн үзлэгт ороогүй, огт ашиглаагүй 90 мянган автомашин бүртгэлтэй байна. Иргэд ашиглахаа больсон тээврийн хэрэгслээ жагсаалтаас хасуулаагүйгээс үүдэн агаарын бохирдлыг болон бусад төрлийн татвар хуримтлагдах зэрэг олон эрсдэл дагуулдаг. Тиймээс иргэдийг ашиглахаа больсон тээврийн хэрэгслээ бүртгэлээсээ хасуулахыг уриалж байна.Өнөөдрийн өдөрлөгийн хүрээнд техникийн хяналтын үзлэг, шилжилт хөдөлгөөн, холбогдох лавлагаа зэрэг АТҮТ-өөс иргэдэд хүргэдэг бүх үйлчилгээг өнөөдөр нэг цэгээс үзүүлж байна.
ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор: Энэ онд төрийн өмчит үйлдвэрүүдийг хөгжүүлэх 20 орчим төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлтгэж ажлаа хангаж байгаа. ДЦС-иуд, төмөр замын компаниудыг хөгжүүлэх нь туйлын чухал. Энэ хүрээнд ОХУ-аас хөнгөлөлттэй зээл авч төмөр замын технологийн шинэчлэл хийх, ДЦС II, III-ыг шинэчлэхээр төлөвлөж байна.

Ч.Ариунболд
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
4 days