Хүй долоон хутагт 965 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадам эхэллээ.
Баяр, наадмын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид Хүй долоон худагт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр “Түр хүрээ” байгуулан, 965 алба хаагч хамгаалалт, зохицуулалт, явган болон мото, морьт эргүүл үүрэг гүйцэтгэж байгаа аж.
Иймд наадамчин та бүхнийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа ханган, бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулахгүй, дүрмээ мөрдөж замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.