Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын хуваарьт өөрчлөлт орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-08-31 11:57:28

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд маргаашаас 08:00-17:00 цаг хүртэл ажиллахаар болжээ.


Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/630 дугаар захирамжийн дагуу нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургадугаар сарын 1-нээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажилласан. Харин маргаашаас 08:00-17:00 цаг хүртэл ажиллах хуваарьт шилжихээр болжээ.


Ингэснээр дүүргүүдийн “Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төв”-ийн ажиллах хуваарьт өөрчлөлт орох юм. Нэгдсэн төвүүд 632 нэр төрлийн үйлчилгээг есөн дүүргийн болон орон нутгийн иргэдэд харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлдэг зургаан салбартай. Үүнд:

Баянзүрх дүүрэг, Дүнжингарав салбар /7575-1200/

Сонгинохайрхан дүүрэг, Драгон салбар /7577-1200/

Сонгинохайрхан дүүрэг, Баянхошуу салбар /7510-1200/

Хан-Уул дүүрэг, Мишээл салбар /7585-1200/

Баянгол салбар /7505-1200/

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төв салбар /7585-1300/.


Ташрамд дурдахад, түгжрэлийг сааруулах зорилгоор зуны цагийг ашиглан нийслэлийн төр захиргааны байгууллагууд 07:00 цагаас ажлаа эхлүүлж байсан юм.

Related news