Төвбанк арилжааны банкны дотоод шийдвэрт оролцдоггүй
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Чингис хаан” банкны зээлийн барьцаатай холбоотойгоор Монголбанкнаас мэдэгдэл гаргажээ. Үүнд, сүүлийн үед нийгмийн цахим сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Чингис хаан” банкны зээлийн барьцаанд хураасан хүнсний агуулахыг хэт өндрөөр үнэлэн, НДЕГ-ын өр төлбөрт тооцон, шилжүүлэх ажилд Монголбанк оролцож байгаа мэтээр буруу ташаа мэдээ, мэдээллийг тараах боллоо.
18 hours