Шатахууны нийлүүлэлт хэвийн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-11-20 09:19:51

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Өнөөдөр өглөөний  08:10 цагийн байдлаар улсын хэмжээнд нийт 275 вагон цистерн газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэж байгаа талаар АҮЭБЯ-наас мэдээлллээ.


Тухайлбал, дизелийн түлш 158, АИ-92 шатахуун 81, АИ-95 шатахуун 2, пропан 9, бутан 8, газ 1, онгоцны түлш 15, масло 1 вагон, АИ-92 шатахуун нийлүүлж буй нийт 81 цистерн байгаа аж. Хүрэх өртөөнд Рашаант 2,  Дархан 3, Сайншанд 7, Толгойт 43, Улаанбаатар 15, Чойр 3, Эрдэнэт 8 цистерн  байна.


Шатахууны нийлүүлэлтийн талаар АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв ярихдаа, “Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал газрын тосны газар болон шатахуун импортлогч компаниуд татан авалтуудаа нэмэгдүүлж ажиллаж байна. Бид цаг тухайд нь хүмүүстэйгээ холбогдоод ажиллаж байгаа. Зарим шатахуун түгээх станц үлдэгдэлтэй хэрнээ гэрээт компаниуддаа өгч, шатахуун өгөхгүй байсан гэх мэр сэр зүйл гарсан" гэв.


Мөн хяналт шалгалтын үр дүнд шатахууны хангалт хэвийн үргэлжилж байгаа аж.

 

Related news