ӨНӨӨДӨР: “Эх хэлээ эрхэмлэхийн учир” хичээл орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-09-01 06:55:36

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм:


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Тяньжин хотноо наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-нд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцож байна. 


14:00 цагт: Монгол хэл шинжлэлийн нэрт эрдэмтэн, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор /Sc.D/, МУИС-ийн профессор М.Базаррагчаа багшийн 80 насны ойг тохиолдуулан Үндэсний Номын Сангаас "Эх хэлний өдөр"-т зориулж "Эх хэлээ эрхэмлэхийн учир" хичээлийг МУҮНС-гийн шинэ байранд заана. 


14:00 цагт: Хиймэл оюунд сургах, дижитал  хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Smart education hub center” нээлт  МУБИС-ийн хичээлийн II байранд болно.


15:00 цагт: Зээлийн мэдээллийн сангийн тухай хуульд орсон өөрчлөлтийн хэрэгжилт, бусад асуудлаар ЦХИХХ-ны сайд Э.Батшугар болон холбогдох албаны төлөөлөл Монголбанкны Г байранд мэдээлэл хийнэ.


-Их, дээд сургууль, ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын хичээлийн шинэ жилийг орон даяар нээнэ.


-Эх хэлний өдөр тохиож байна.


-Их шүтээн: Эзэн Чингис хаан тусгай үзэсгэлэн "Чингис хаан" үндэсний музейд гарч байна. 



 -"Хүрээлэн буй Хязгааргүй” уран бүтээлийн үзэсгэлэнг "NM tower"-т дэлгээд байна. 


-"Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг нийслэлийн есөн дүүрэгт 11 дүгээр сарын 1 хүртэл зохион байгуулна.


Related news