Дэлхийн банкны санхүүжилтээр 102 км далан суваг өргөтгөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн банктай хамтран “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Төслийн хүрээнд 17 байршилд үерийн хамгаалалтын 102 км далан суваг, инженерийн барилга байгууламжийг өргөтгөх, 50 км урт бохир усны шугам, худаг доторлогооны ажлыг хийх юм. Энэхүү ажил нь хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй үерийн эрсдэлийг бууруулах, хотын ариутгах татуургын дэд бүтцийн чанар, тогтвортой байдлыг сайжруулах зорилготой ажээ.
Төслийн
ТЭЗҮ болон нарийвчилсан зураг, төсөл боловсруулах Дэлхийн банкны 1.3 сая
ам.долларын буцалтгүй тусламжийн хэлэлцээр баталж, гурав хоногийн өмнө төсөл хэрэгжүүлэх
гэрээг байгуулсан байна.
Ulaanbaatar