Олон улсын стандартад нийцсэн тусгай хэрэгцээт цэцэрлэгтэй боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-09-01 15:49:55

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүрэгт тусгай хэрэгцээт 341 дүгээр цэцэрлэгийг өнгөрсөн оны 12 дугаар сард ашиглалтад оруулж, хичээлийн шинэ жилээ эхлүүллээ.


Энэхүү цэцэрлэг нь 150 ортой, зургаан бүлэгт 51 хүүхэд хүлээн авч, 66 багш, ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Нэг ангид нэг багш, хоёр туслах багш ажиллахаас гадна эмч, сувилагч, хөдөлгөөн засалч, хэл заслын багш зэрэг мэргэжилтэн ажиллана


Тус цэцэрлэг нь нийслэлийн хэмжээнд хоёр дахь, дүүргийн хэмжээнд анхны, олон улсын стандартад нийцсэн тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэг болж байгаа аж. 




Related news